Монголын нөхөн сэргээх,
гоо сайхны мэс засалчдын нийгэмлэг

Монголын Нөхөн сэргээх Гоо сайхны Мэс засалчдын нийгэмлэгийн тэргүүн
Б.Ган-Эрдэнэ

Мэндчилгээ

Монголын Нөхөн сэргээх Гоо сайхны Мэс засалчдын нийгэмлэгийн хүндэт гишүүддээ, МНСМЗН-ийн ээлжит 8 дугаар онол практикийн хурал 2024 хуралдаан 9-р сарын 26-28-нд “Чанарыг эрхэмлэн хамтдаа урлацгаая” уриан дор нэгдэж онол, практик эрдэм шинжилгээний хурлаа зохион байгуулах гэж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол улсын Эрүүл мэндийн салбарт Пластик нөхөн сэргээх мэс засал эмчилгээний хэрэгцээ шаардлага үнэ цэнэ өсөн нэмэгдэхийн сацуу салбарын мэргэшсэн эмч болох хүсэл мөрөөдөлтэй шинэ залуу эмч нарын тоо олширч байгаа билээ. MSPRS ANNUAL MEETING 2024-ийн онцлогуудаас дурьдахад олон улсын салбар нийгэмлэгүүдийн жишгийн дагуу дагуу “Board Certified” буюу МНСГСМЗН-ы итгэмжит эмч гэрчилгээг салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж буй гишүүн эмч нарт гардуулах ажлыг дахин эхлүүлж байна.

Мөн хурал угтсан мэс заслын “Workshop” хийх гэж байгааг дуулгахдаа таатай байна. “Workshop” хийгдэх мэс заслууд нь Цэргийн төв эмнэлэг болон Принцесс эмнэлгүүдэд “Дух өргөх мэс засал”, “Хамрын пластик мэс заслын” чиглэлээр Т.Хангарьд, Т.Жанболат эмч нарын удирдлага доор 9-р сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар бэлтгэл хангагдсан байна.

Эрдэм шинжилгээний хурал маань 9-р сарын 28-ны Бямба гарагт Улаанбаатар хотын Чингис Хаан зочид буудлын 5 давхарт “Өргөө танхим”-д 09:00-17:00 цагын хооронд зохион байгуулагдана. Хурлын Gala dinner 18:00 цагт Чингис зочид буудалд болох ба гишүүд та бүхнийг урьж байна.

MSPRS ANNUAL MEETING 2024 нь салбартаа “Чанарыг эрхэмлэн хамтдаа урлацгаая” уриагаа илүү гүнзгий тусгаж, олон улсын хамтын ажиллагааг дэмжиж, шинэ сорилтуудыг даван туулж өсч хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Нийгэмлэгийн зүгээс энэхүү хуралдааныг хамтран зохион байгуулсан гишүүд, ивээн тэтгэгчид болон дэмжиж ажилласан бүхий л хүмүүст гүн талархал илэрхийлж байна.

Бидний энэ хурал салбарын мэргэжилтнүүд дотроо төдийгүй, нийгэмлэг хооронд мэдлэг, санал бодлоо солилцох, танилцах, цаашдын хамтын ажиллагааг улам батжуулах үр дүнтэй хурал болно гэж найдаж байна.

Зарлагдсан хурал, зөвөлгөөн