Шинэ цонхонд нээгдэнэ

MSPRS · 9 дэх удаагийн олон улсын хурал

Bridging the Gap: нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын олон улсын хурал

2026 оны 10-р сарын 03 · 09:00
Holiday Inn Event Hall, Улаанбаатар
MSPRS 9 дэх удаагийн олон улсын хурлын баннер, ивээн тэтгэгчид
Хурал эхлэхэд

Монголын нөхөн сэргээх, гоо сайхны мэс засалчдын нийгэмлэг

Мэргэжлийн нэгдэл, олон улсын хамтын ажиллагаа

Мэргэжлийн сургалт, судалгаа, ёс зүйтэй хамтын ажиллагааг дэмжин ажилладаг.

Хурлын танхим

Урилга

9 дэх удаагийн олон улсын хуралд урьж байна

П.Мөнхбаатар

Ерөнхийлөгчийн хурлын урилга

П.Мөнхбаатар

Монголын Нөхөн Сэргээх, Гоо Сайхны Мэс Засалчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч

Эрхэм хүндэт үе үеийн нөхөн сэргээх болон гоо сайхны мэс засалч, мөн энэ салбарт сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Д. Тодномбат

Хурлын тэргүүлэгчийн урилга

Д. Тодномбат

MSPRS Удирдах зөвлөл, АУ-ны магистр, клиникийн профессор

Энэ удаагийн хурлаар Монгол Улсын нөхөн сэргээх болон гоо сайхны мэс заслын салбарт тулгамдаж буй асуудал, өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлагын талаар дотоод, гадаадын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагаар дамжуулан өргөн хүрээнд хэлэлцэх боломж бүрдэж байна.

Ивээн тэтгэгчид

Хурал 2026-г дэмжигчид

Платинум ивээн тэтгэгч

Алтан ивээн тэтгэгч

Мөнгөн ивээн тэтгэгч

Сургалт

Сургалтын зар

Бүх сургалт ›

Бидний зорилго

Олон улсын жишгээр нэгтгэн хөгжүүлэх

Манай Нийгэмлэг нь Монгол Улсад нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй эмч нарыг мэргэжлийн хувьд нэгтгэснээр энэ төрлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг олон улсын жишгээр нэгтгэн хөгжүүлэх, дэлхийн түвшинд хүргэх, нийгэмлэгийн гишүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, тэдний эрх ашгийг хамгаалахыг эрхэм зорилгоо болгоно.

Мэргэжлийн хөгжил

Эрдэм шинжилгээ, судалгаа

Олон улсын хамтын ажиллагаа

Хурлууд

Өмнөх жилүүдийн хурал

Бүх хурал ›

Монголын нөхөн сэргээх, гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгт гишүүнээр элсэх

Гишүүнчлэл, сургалт, хамтын ажиллагаа болон холбоо барих мэдээллийг нэг дороос.

Гишүүнээр элсэх ›

Хурлын абстракт илгээх

9 дэх олон улсын хуралд илтгэл, постер илгээх.

Абстракт илгээх ›
Д. Тодномбат

Д. Тодномбат

MSPRS Удирдах зөвлөл АУ-ны магистр, клиникийн профессор

Эрхэм хүндэт зочид, хүндэт профессор, эмч, мэргэжилтнүүд ээ,

Монголын Нөхөн Сэргээх, Гоо Сайхны Мэс Засалчдын Нийгэмлэгийн 9 дэх удаагийн Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хуралд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Энэ удаагийн хурлаар Монгол Улсын нөхөн сэргээх болон гоо сайхны мэс заслын салбарт тулгамдаж буй асуудал, өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлагын талаар дотоод, гадаадын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагаар дамжуулан өргөн хүрээнд хэлэлцэх боломж бүрдэж байна.

“Bridging the Gap” буюу “Зөрүүг арилгах, гүүр болох” гэсэн энэ жилийн хурлын уриа нь зөвхөн мэдлэг, технологийн ялгааг багасгах тухай ойлголт биш юм. Харин бидний хоорондын туршлага, үзэл санаа, эмнэлзүйн арга барилыг холбож, хамтран суралцах, харилцан хөгжихийн чухлыг илэрхийлж байна.

Өнөөдөр бид Азийн хэд хэдэн орны нэр хүндтэй мэргэжилтнүүдийн илтгэл, лекцүүдтэй танилцаж, Монголын эмч, мэргэжилтнүүдийн судалгаа, эмнэлзүйн туршлага, сонирхолтой кейсүүдийг сонсохын зэрэгцээ харилцан санал солилцох болно. Мөн Workshop болон хэлэлцүүлгийн үеэр практик мэдлэг, туршлагаа хуваалцах боломж бидэнд олдож байна.

Ийм олон талын оролцоо бүхий эрдэм шинжилгээний хурал нь зөвхөн шинэ мэдээлэл авах нэг өдрийн арга хэмжээ бус, цаашдын хамтын ажиллагаа, шинэ санаачилга, мэргэжлийн хөгжлийн эхлэл байх боломжтой гэж үзэж байна.

Бидний салбарын хөгжил зөвхөн шинэ технологи, шинэ мэс заслын арга нэвтрүүлэхээс гадна түүнийг зөв хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар, мэргэжлийн ёс зүй, багийн ажиллагаа, олон улсын хамтын ажиллагаатай салшгүй холбоотой. Тиймээс өнөөдрийн уулзалтаас олж авсан мэдлэг, харилцаа холбоо бүр Монголын нөхөн сэргээх болон гоо сайхны мэс заслын хөгжлийн дараагийн алхамд үнэ цэнтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Энэ боломжийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан гадаад, дотоодын илтгэгчид, зохион байгуулагчид, дэмжигч байгууллагууд болон хүрэлцэн ирсэн нийт эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.

Ингээд Та бүхнийг өнөөдрийн хуралдаанд идэвхтэй оролцож, өөрсдийн мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцан, шинэ санаа, шинэ хамтын ажиллагааг эхлүүлэхийг урьж байна.

П.Мөнхбаатар

П.Мөнхбаатар

Монголын Нөхөн Сэргээх, Гоо Сайхны Мэс Засалчдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч

Монголын Нөхөн Сэргээх, Гоо Сайхны Мэс Засалчдын Нийгэмлэгийн “Bridging the Gap” уриа бүхий 9 дэх удаагийн Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурлын Урилга
Эрхэм хүндэт үе үеийн нөхөн сэргээх болон гоо сайхны мэс засалч, мөн энэ салбарт сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн та бүхэнд Монголын Нөхөн Сэргээх Гоо сайхны Мэс засалчдын Нийгэмлэгийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Энэ жилийн 9 дэх удаагийн олон улсын хурлын уриа болох “Bridging the Gap” нь бидний мэдлэг, ур чадвар, эмнэлзүйн үйл ажиллагаа болон олон улсын мэргэжилтнүүдийн түвшин хоорондын зөрүүг арилгаж, Монголын нөхөн сэргээх болон пластик мэс заслын салбарыг дэлхийн хөгжилтэй улам ойртуулах бидний зорилгыг илэрхийлэх юм.
Манай нийгэмлэг нь Монгол Улсад Нөхөн сэргээх, Гоо сайхны мэс заслын салбарыг хөгжүүлэх, энэ чиглэлээр ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, сургалт, эмнэлзүйн үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн стандарт, удирдамжуудыг боловсруулах, олон нийтэд шинжлэх ухаанч үнэн, зөв мэдээлэл хүргэх зорилготойгоор энэ чиглэлээр ажилладаг эмч, мэргэжилтнүүдийн нэгдэл, хүсэл зорилго, санаачилгаар 2016 онд үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.
Цаашид манай нийгэмлэг нь ЭМЯ-ны дэргэдэх Нөхөн сэргээх, пластик мэс заслын мэргэжлийн зөвлөлийг байгуулахаар хичээн ажиллаж байгаа бөгөөд ингэснээр бид нөхөн сэргээх, пластик мэс заслын үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Мөн энэ чиглэлээр ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн эрхийг хамгаалах, мэргэжлийн үйл ажиллагааг тогтвортой явуулах суурь тавигдах юм.
Бид салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэж, мэдлэг туршлага солилцох, дэлхийн шинжлэх ухааны ололтыг Монголдоо нутагшуулах, салбарын мэс засалч, мэргэжилтэнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын салбарын дотоодын болон олон улсын экспертүүдийн лекц, хэлэлцүүлэг, кейс танилцуулга, Workshop бүхий 9 дэхь удаагийн Олон улсын хурлыг 2026 оны 10 дугаар сарын 03-нй өдөр зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хуралд Монголын эмч, мэргэжилтнүүдийн арав гаруй лекц, илтгэлүүд, гадаадын, тэр дундаа Азийн 5 орны 7 нэр хүндтэй мэргэжилтнүүдийн лекцүүд хэлэлцэгдэх юм.

Манай Нийгэмлэг цаашид Монголын Нөхөн Сэргээх, Гоо Сайхны мэс засалчдын хөгжилд манлайлан оролцож, хамтдаа илүү том амжилтыг бүтээхийн төлөө хичээнгүйлэн зүтгэх болно.
Та бүхнийг энэ удаагийн олон улсын, эрдэм шинжилгээний хуралд идэвхитэй оролцохыг уриалахын зэрэгцээ цаашид бидэнтэй хамтран ажиллаж салбарынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Та бүхэнд эрүүл, энхийг хүсье.

Та бүхнийг хүндэтгэсэн

Монголын Нөхөн Сэргээх, Гоо Сайхны Мэс Засалчдийн
нийгэмлэгийн ерөнхийлөгч П.Мөнхбаатар