Шинэ цонхонд нээгдэнэ

Бидний тухай

Монголын нөхөн сэргээх, гоо сайхны мэс засалчдын нийгэмлэг нь 2016 оноос хойш салбарын эмч, мэргэжилтнүүдийг нэгтгэж, мэргэжлийн хөгжил, сургалт, судалгаа, олон улсын хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна.

2016

онд үүсгэн байгуулагдсан

9

дэх олон улсын хурал

9

удирдах зөвлөлийн гишүүн

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Мэргэжлийн хөгжил, хамтын ажиллагааны төлөө

Эрхэм хүндэт үе үеийн нөхөн сэргээх болон гоо сайхны мэс засалч, мөн энэ салбарт сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн та бүхэнд Монголын Нөхөн Сэргээх Гоо сайхны Мэс засалчдын Нийгэмлэгийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Манай нийгэмлэг нь Монгол Улсад нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын салбарыг хөгжүүлэх, мэргэжлийн стандартыг дэмжих, эмч нарын мэргэжлийн хөгжил дэвшил, судалгаа, боловсрол, эмнэлзүйн үйл ажиллагааг дэмжин тэлэх, олон нийтэд шинжлэх ухаанч зөв мэдээлэл хүргэх зорилготойгоор 2016 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Бид салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэж, мэдлэг туршлага солилцох, дэлхийн шинжлэх ухааны ололтыг Монголдоо нутагшуулах, салбарын мэс засалч, мэргэжилтэнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын салбарын дотоодын болон олон улсын экспертүүдийн лекц, хэлэлцүүлэг, кейс танилцуулга, workshop бүхий 9 дэхь удаагийн Олон улсын хуралыг 2026 оны 10 дугаар сарын 03-нй өдөр зохион байгуулах гэж байна. Манай Нийгэмлэг цаашид Монголын Нөхөн Сэргээх, Гоо Сайхны мэс засалчдын хөгжилд манлайлан оролцож, хамтдаа илүү том амжилтыг бүтээхийн төлөө хичээнгүйлэн зүтгэх болно. Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж салбарынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Та бүхэнд аз жаргалын дээд эрүүл мэндийн аз жаргалыг хүсье.

Монголын Нөхөн Сэргээх, Гоо Сайхны Мэс Засалчдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч П.Мөнхбаатар

П.Мөнхбаатар

Удирдлага

Удирдах зөвлөл

П.Мөнхбаатар

Ерөнхийлөгч

П.Мөнхбаатар

Анагаах ухааны доктор, ЧХХ мэс заслын тэргүүлэх зэргийн эмч, Толгой хүзүүний мэс заслын эмч

Бямбасүрэн Батцэнгэл

Нарийн бичгийн дарга

Бямбасүрэн Батцэнгэл

Intermed IUHW hospital Толгой хүзүүний мэс заслын эмч

Г. Аянга

MSPRS Удирдах зөвлөл

Г. Аянга

Монгол улсын төрийн соёрхолт, АУ-ны доктор, клиникийн профессор, МУ-ын зөвлөх зэргийн эрүү нүүрний мэс заслын эмч

Эх Хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний Төв

Ц. Гантөмөр

MSPRS Удирдах зөвлөл

Ц. Гантөмөр

Клиникийн профессор, Нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын эмч

Төгс Ялгуун эмнэлэг

Д. Эрдэнэболд

MSPRS Удирдах зөвлөл

Д. Эрдэнэболд

АУ-ны доктор, клиникийн профессор, МУ-ын тэргүүлэх зэргийн мэс заслын эмч

Сондор Мед эмнэлэг

Д. Тодномбат

MSPRS Удирдах зөвлөл

Д. Тодномбат

АУ-ны магистр, клиникийн профессор

Эс Эм мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг

С. Денис

MSPRS Удирдах зөвлөл

С. Денис

АУ-ны магистр, Тэргүүлэх зэргийн эмч
ХСҮТ-ийн Толгой, хүзүү, нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч

Хавдар Судлалын Үндэсний Төв

Д. Мядагмаа

MSPRS Удирдах зөвлөл

Д. Мядагмаа

Пластик мэс засал, арьс гоо заслын эмнэлгийн эрхлэгч, мэс заслын эмч

Нова Мед эмнэлэг

Батмөнх Мандухай

MSPRS Удирдах зөвлөл

Батмөнх Мандухай

Hand Surgery Department of Mongolian National Trauma and Orthopedic Center

Нийгэмлэгийн гишүүн болох

Мэргэжлийн хөгжил, сургалт, олон улсын хуралд гишүүнээр оролцоорой.

Гишүүнээр элсэх