Монголын нөхөн сэргээх,
гоо сайхны мэс засалчдын нийгэмлэг

АГАПЕ ПЛАСТИК НӨХӨН СЭРГЭЭХ МЭС ЗАСЛЫН ГУРАВДУГААР СЕМИНАР 2025.06.07-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Сайн байцгаана уу эрхэм гишүүдээ?

2018 оноос Агапе Христийн эмнэлгээс санаачлан хэрэгжүүлдэг Агапе Антус төслийн хүрээнд 2023 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа Пластик Нөхөн сэргээх мэс заслын эмч нарт зориулсан APRSS 2025 – The 3rd Аgape Plastic Reconstructive Surgery Seminar 3 дах жилдээ 2025 оны 06-р сарын 07-ны Бямба гарагт 09-17 цагийн хооронд ХСҮТ-ийн хурлын зааланд зохион байгуулагдахад бэлэн болоод байна.

Манай нийгэмлэгийн хувьд энэхүү семинарын хамтран зохион байгуулагчаар 2 дах жилдээ оролцож байна.

Семинарын хөтөлбөр болон дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн эвентийн discussion хэсгээс авах боломжтой бөгөөд тус семинар нь ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулагддаг билээ.

Семинарт оролцохыг хүсвэл бүртгэлийг цахимаар буюу https://forms.gle/EvSFrbC83b3E2WPH7 линкээр эсвэл доорх QR кодыг уншуулаад хийлгээрэй.

Агапе Пластик Нөхөн Сэргээх Мэс Заслын Гуравдугаар Семинар

ХЭЗЭЭ: 2025.06.07, Бямба гараг, 09:00-17:00

ХААНА: Хавдар Судлалын Үндэсний Төвийн Хурлын заал

Холбогдох дугаар: 7213-9848/ 9985-6582/ 8999-6664

Цахим шуудан: agapeanthus@gmail.com

Хүндэтгэсэн:

МНСПГСМЗНийгэмлэг

Бусад мэдээлэл